3.09.2009

Ангийн Блогдоо юу хүссэнээ хийгээрэй

Би mail хаягийг нь мэдэх бүх хүүхэд рүү блогд мэдэх нэмэх эрх явуулсан шүү. Mail-ээ шалгаад нууц үг хийгээд accept өгчихөөрэй, blogspot.com руу ороход new post гэж байгаа, тэгээд юу хүссэнээ хийцгээ дээ. Урьд нь бас явуулж байсан ч мэдээгүй өнгөрчихсөн юм шиг байна лээ. Манай ангийн блог л юм чинь манай ангийн хүүхэд юу ч хийсэн болно шдээ тээ. Хачин мэдээ орууллаа гэж устгаж энэ тэр болохгүй болохоор санаа зоволтгүй дураараа бай хэхэ. Биднийг төгссөний дараа энэ блог л бид нарыг холбох учраас блогоо жоохон өөд нь татаж мэдээ их оруулж байгаарай.


3.07.2009

Охидууддаа баярын мэнд


















Ойн жимийг чимэн ургасан ганц улаан сарнай шиг

Он жилүүдийн нь дундаас ялгарсан сайхан бүсгүй минь
Цагаан сүүгээрээ орчлонгийн эх өнгийг тавьсан билээ та нар
Цаглашгүй их хайраар амилуулсан билээ энэ ертөнцийг
Элсний ширхэг зүүн дээр тогтох энгүй их хувь заяа
Энэ хорвоо дээр нэг л төрөх энгийн ялгуухан бүсгүйчүүд та нартаа
Эргээд үл мартагдах сайхан тэмдэглээрэй гээд
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэe

3.06.2009

Өнөөдөр юу болов

Энэ сайхан өдөр манай ангийн хурал болж нийтээрээ цаашдаа хичээлээ хэрхэн үр дүнтэй хийж мөн удахгүй болох ЭЕШдаа амжилттай бэлтгэх талаар бултаараа хэлэлцэн хэд хэдэн боломжийн гэж хэлж болохоор санал тусгагдан олны таашаалыг хүртэн дэмжигдсэн болохыг ихэнх нь мэджийгаа байлгүй. Яахав сууж амжаагүй хүнүүст дуулгахад ийм байнаа. Зулаа хүү ангийнхаа найзуудад зав гарган гэртээ бэлдсэн хичээлээ цагийн хуваарийн дагуу тогтмол зааж харин дараа нь заасан хичээлээрээ шалгалт авч үр дүнг нь тодорхойлж байхаар болсон бөгөөд долоо хоногийн мягмар лхагва гарагуудад мэдлэг олгож харин баасан гарагт мэдлэгээ баталгаажуулан мөн цаагуураа шалгалтанд ороод тэвдэж сандрах хэт удаан хөдөлж, сэтгэх явдлыг арилгах зорилтийг тавин хичээллэж байхаар болсон буюу хуваарийн хувьд 6цагтай өдөрт 1:30аас харин 7цагтай өдрүүдэд 2:30с эхлэж байхаар тогтоод хоцорч давтлагын цагнаас хумслахгүй үхрийн баас шиг цувахгүй байхыг хүсч байсаан гэж. Үүнээс гадна манай ангийн алдарт покерчин нөхдийг дахиж тоглуулахгүй байх тал дээр ангийнхаа бүх хүүхдүүдээс идэвхи чармайлт гаргахыг хүссэн бөлгөө. Эцэст нь нэг нэгнээ хүндлэн хичээл дээрээ анхаарлаа төвлөрүүлэн чимээ шуугиан гаргахгүй байхыг анхааруулж байсныг сануулж байна.
Бүгдээрээ хичээгээрэй амжилт хүсье

3.04.2009

Одоогийн байдлаар дөнгөж 2000

За төгсөх ангийнханы блог юм байна. Одооноос удахгүй болох элсэлтийн шалгалтын талаарх мэдээнүүдийг олж тавьж байсан нь дээр болов уу. Одоогийн байдлаах дөнгөж 2000н төгсөгчид бүртгүүлсэн байх юм. Миний бодлоор манайхан нээх яараад хэрэггүй л болов уу аажуу уужуу бодож байж өгөх шалгалтаа тоочиглоорой. Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын бүртгэл эхлээд сар шахам болж байна. Хүүхдүүд бүртгэлд хэрхэн хамрагдаж буй талаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны харъяа Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Г.Билэгсайхнаас тодрууллаа. -Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчдийн шалгалтын бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрлөө, хүүхдүүд хэр хамрагдаж байна?

-Энэ жил 40600 орчим хүүхэд 11 дүгээр анги төгсч байгаа. Өмнө нь ерөнхий боловсролын сургууль төгссөн хүмүүс бас шалгалтад ордог энэ тоо 3000 орчим байна. Бүртгэл хоёр сарын 1-нээс эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл бүртгэнэ. Улаанбаатар, 21 аймгийн хүүхдүүд бүгд интернэтээр бүртгүүлж байна. Хуучин 2006, 2007, 2008 онд зарим аймгийн хүүхдүүд интернэтээр бүртгүүлж чаддаггүй байсан тэгвэл энэ жил бүх боломж нь бүрдсэн байгаа. Одоогоор хөдөө орон нутаг, нийслэлээс нийт 2000 гаруйхан хүүхэд бүртгүүлээд байна.

-Хүүхдүүд дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл бүртгүүлж дуусах болов уу?

- Бүтэн сарын зай байна. Дуусах биз дээ. www.eec.mn гэсэн хаягаар бүртгэж байгаа.

-Шалгалтын журамд ямар нэг өөрчлөлт орох уу?

- Шалгалтын журамд өөрчлөлт орохгүй. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2005 оны 422 тоот, 2006 оны 69 тоот, 2008 оны 54 тоот тушаалуудыг мөрдлөг болгож байгаа.

-Бүртгүүлэгч ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримтын мэдээлэл нь зөв байх ёстой. Мөн сүүлийн гурван сарын дотор авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг нэг хувь байна. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулахгүй. Мөн бүрэн дунд боловсролын үнэмлэх хэрэгтэй. Бүртгүүлэх хуудсыг үнэн зөв бөглөх ёстой. Тухайн хүүхэд гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол БСШУЯ болон улсын мэргэжлийн хяналтын албаар бичиг браимтаа баталгаажуулсан байх шаардлагатай. Баталгаажуулсан бичиг баримтаа боловсролын үнэлгээний төвд заавал авчирч бүртгүүлнэ. Нэг шалгалтын хураамж нь 4500 төгрөг, батламж хуудас нь 700 төгрөг байна. Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хулгайсан тохиолдолд шалгалтад орох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасна гэж журамд заасан.

-Шалгалт албан ёсоор хэзээ эхлэх вэ?

-Зургадугаар сарын 5-ны өдөр Монгол улсын түүх, орос хэлний шалгалт бий. Харин 6-ны өдөр нь газарзүй, математик, биологи, англи хэл, 7-ны өдөр хими, нийгмийн тухай мэдлэг, монгол хэл физикийн хичээлийн шалгалт тавигдсан байгаа.

-Өнгөрсөн жилийн төгсөгчдийн шалгалтад ямар нэг будлиан гарсан уу?

- Сүртэй их будлиан гараагүй. Энэ жил нарийн зохион байгуулалттай авахаар төлөвлөөд байна. News.mn

3.01.2009

Bye bye , :Neenee:.



Зиак тэгэхээр өчигдөр намайг айл хэсэж алт мөнгө хурааж явах үед ангийн анд манай блогийн Админ Нинжин маань эрдэм номын мөр хөөхөөр Хятад улсыг зорьлоо. Нээнээ Далиан гэдэг хотын их сургуулийн хэлний бэлтгэлд жил суугаад тэгээд үргэлжлүүлж 5 жил уг сургуульдаа суралцана гэж байгаа. За тэгээд андынхаа суралцах их үйлсд өндрөөс өндөр амжилт хүсье. TOGETHER FOREVER.