11.28.2008

Тэнгисийн барцад арилахгүй нь

Ангийн анд дэггүй хөвгүүн Тэнгис дахиад л нэг таагүй зүйлтэй учирлаа . Өчигдөр Анулыг Солонгос гаргаж өгөхийн өмнөхөн Чингис хаан нисэх буудлын гадаахь 2р давхрын тавцангаас 1р давхар луу үсэрч буухдаа гэмтэл авжээ. Эхэндээ гэмтлийг нь онц биш гэж үзэж байсан ч эмчийн үзлэгээр баруун хөлний шагай нь мултарч , үе нь хугарсан байна. Үүнээс болж 45 хоног эмчийн хяналтан дор байж эмчлүүлэх хэрэгтэй бөгөөд гам барихгүй бол дахиад хөл дээрээ босч чадахааргүй болно гэсэн байна. Санасныг бодвол тун хүнд гэмтсэн байна. Гэхдээ цаадах чинь лаг юм болохоор дороо эдгэх байхаа.
За тэгээд хурдан эдгээд хичээлдээ ороорой. Хэт их зориг ч хүнийг алах юм даа.

11.10.2008

Ангийн анд Анужин маань хөөрхөн эмэгтэй дүүтэй боллоо

Ангийн найз Анужин маань хөөрхөн эмэгтэй дүүтэй боллоо.Өнөөдөр буюу 2008 оны 11-р сарын 10-д 2 цагийн үед түүний ээж нь хөөрхөн эмэгтэй дүү төрүүлсэн байна.Ямартай ч Анужинд болон түүний гэрийнхэнд нь хувийн болон блогийнхныхоо зүгээс халуун баярыг хүргэе!Нямгэрэл 9-р сарын 23-нд эрэгтэй дүүтэй болж байсан билээ.Та 2-ын дүү нар чинь их ойролцоо төрсөн юя чинь том болохоор нь үерхүүлээрэй заа хэхэ заа тоглосын.Анужин ч одоо их завгүй болохын байгаа биз дээ,дүү дүү гээл хэхэ Заа дахин нэг баяр хүргэе бас сайн дүүгээ асраарай.Чамд нэг том хариуцлага оногдож байна шүү!

11.08.2008

Big Bang-Remember[New Album]


Намайг Big Bang-д дуртай гэдгийг ихэнхи маань л мэддэг болсон байлгүй дээ.Big Bang маань сүүлийн үед заа сүүлийн үед ч гэж ойрын нэг жил яг оргил үедээ л явж байх шиг байна.Нэр алдар нь маш хурдан түгэж байна.Зөвхөн Азидаа бус бүр дэлхийд нэр хүндийг олж эхлэж байна.Ингээд авьяаслаг,хөдөлмөрч залуус маань шинэ цомогоо гаргажээ.Уг альбумны өмнө 10-р сарын 21-нд "Number One" нэртэй альбумаа гаргасан билээ.Харин уг Remember нэртэй цомог нь уржигдар буюу 11-р сарын 5-нд нээлтээ хийж худалдаанд гарчээ.Ингээд цомогоо татаж аван сонсохыг санал болгож байна
Big bang-Remember-г татах
Big bang-Remember-г татах

11.07.2008

Хангуг Дээгий

Манай ангийн найз болох Дээгий маань алс холын Солонгос улсад ажиллахаар энэ долоо хоногт БНСАУ-г зорьсон билээ.Хөөрхий амьтан харлах юм шиг л байна лээ хэхэ Заа заа тоглосын шүү.Блогийн админ мөн ангийн анд Дээгий буюу Дэлгэрэх маань алс холын Солонгос улсруу аялахаар 1-дэх өдөр явсан билээ.Их л гоё яваа сурагтай.Мессенжерд аятайхан хэдэн үг сольж чадсан ч үгүй.Ирээд аян замын сонингоосоо сонирхуулна байлгүй дээ.Нэг нь ч гэсэн газар үзээд гоё явж байвал болоо доо.
Ирэхдээ тэгээд хангуг залуу болоол ирэх юм байгаа биз дээ.Заа тэгээд нэг маань ч газар үзээд,гоё явж байвал сайн л байна.Мань хэд нь тэгээл зөвхөн Монголдоо гээл байж байхаас. Хүн ер нь юм үзээд ирэхээр сэтгэхүй ч өөрчлөгддөг юм шүү дээ

TRUE & FALSE - AGAIN...


За тэгэхээр та бүхэнд ангийн авъяаслаг нэгэн хөвгүүн М. Тэлмэнгийн дуулсан нэгэн сайхан дууг толилуулж байна. Заавал нэг сонсоод үзээрэй . Татаж авах бол энд дар.